Ногоон гэр бүлийн гишүүд маань “Улаанбаатар марафон-2025”-д 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо

2025 оны 5-р сарын 24-ний өдөр зохион байгуулагдсан “Улаанбаатар марафон–2025” олон улсын гүйлтийн наадамд манай байгууллага идэвхтэй оролцож, нийт 54 ажилтан, албан хаагч амжилттай оролцлоо.
Спорт, эрүүл мэндийг дэмжих, хамт олны уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор манай байгууллага энэхүү марафонд жил бүр оролцдог уламжлалтай бөгөөд энэ жил өмнөх оныхоос оролцогчдын тоо өссөн нь бидний хувьд бахархалтай үйл явдал боллоо.

Манай хамт олон:
5 км, 10 км, 21 км, 42 км-ийн төрөлд тус тус оролцож,
Зарим оролцогчид цагийн дүнгээрээ өөрсдийн хувийн амжилтыг ахиуллаа
Хамт олноороо бие бялдар, эв нэгдлээ бэхжүүлсэн мартагдашгүй өдөр болж өнгөрлөө.
Энэхүү марафон нь зөвхөн спортын тэмцээн байгаад зогсохгүй эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх , нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал арга хэмжээ билээ.
Цаашид ч бид ажилтнуудынхаа бие бялдар, сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх олон ажлуудыг уламжлал болгон хэрэгжүүлж ажиллах болно.

Бусад Мэдээ

.jpg%26width%3D400&w=3840&q=75)

.png%26width%3D400&w=3840&q=75)


.png%26width%3D400&w=3840&q=75)

.jpg%26width%3D400&w=3840&q=75)


.jpg%26width%3D400&w=3840&q=75)