Приус Центр

Примарт

Засварүйлчилгээ

Брэнд

Зөвлөгөө

Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

Приус Центр
Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

Сүлжээ авто засварын төв Приус Центр 2024 оны 12 сарын 29-ний өдөр хамт олныхоо БАЯРЫН ХУРАЛ-ыг зохион байгуулж, 2025 оноос эхлэн “GREEN SAVING” орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээ зарлалаа.

Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

Тус хөтөлбөрийн зорилго нь ажилтан орон сууцны урьдчилгаа, хашаа байшин, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг өндөр дүнтэй худалдан авалтыг зээлээр биш хуримтлалаар шийдвэрлэхийг уриалж, ажилтны сар бүр хуримтлуулсан дүнгийн 50%-ийг байгууллага нэмж хуримтлуулан, нэмээд Монгол Банкны бодлогын хүүгээр өсгөх юм.

Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

Ингэснээр ажилтан сард 400,000₮-ийг хадгалвал байгууллага 200,000₮-ийг нэмж хадгалан, нэмээд тухайн оны бодлогын хүүгээр өсгөснөөр ажилтан богино хугацаанд зорилтот дүнгээ хуримтлуулах боломж нээгдэж байна. Мөн хуримтлал нь бүрдэж эхэлсэн ажилтанг байгууллагын батлан даалтаар ипотекийн зээлийн очерт бүртгүүлэх банк хоорондын хамтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

Приус Центр нь 2024 онд 46 ажилтандаа Японоос үндсэн үнээр автомашин захиалах боломжийг олгож, ажилтан урьдчилгаа 30%-иа төлж, үлдсэн төлбөрийг байгууллагадаа хуваан төлж байна. Энэ нь ажилтанд ченжид төлөх нэмэлт төлбөрийг төлөхгүй, банк болон банк бус байгууллагад өндөр хүү төлөхгүй байх нөхцлийг бүрдүүлжээ.

Жил бүр 15-20 ажилтан Япон улсад аялах эрхээр шагнуулдаг уламжлал энэ онд мөн хэрэгжлээ.

Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

2024 онд Приус Центрийн нийт ажилчдын 65% нь цалингаа нэмэгдүүлж, Приус Центрийн дундаж цалин хөдөлмөрийн зах зээлийн дундаж цалингаас 66%-иар өндөр байгаа тооцоо гарсан байна.

Приус Центрийн алсын хараа, үнэт зүйлсэд тусгагдсанаар Монгол залуус маань эх орондоо ажиллаж, амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн компани байх зорилтын хүрээнд дээрх ажлууд хэрэгжиж байна.

Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа

Приус Центрийн НОГООН ГЭР БҮЛИЙНХЭН-д шинэ оны баярын мэндийг дэвшүүлье.

Бусад Мэдээ

ПРИУС ЦЕНТР нь ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч автын салбарын анхны байгууллага боллоо
ПРИУС ЦЕНТР нь ISO9001:2015 стандартыг хэрэгжүүлэгч автын салбарын анхны байгууллага боллоо
Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа
Приус Центр хамт олноо ОРОН СУУЦЖУУЛАХ хуримтлалын хөтөлбөр зарлалаа
Приус Центр шилдэг ажилтнуудаа орон сууцны урьдчилгаа, аяллын эрхээр шагналаа

131 САЯ ТӨГРӨГИЙН ШАГНАЛЫН САНТАЙ “УР ЧАДВАР 2025” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

УР ЧАДВАР 2026 амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүдээ тодрууллаа

Сүлжээ Авто Засварын Төв ПРИУС ЦЕНТР ХАБЭА-н  ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлж эхэллээ

Приустэй алдарт аавуудад өвлийн хос дугуй бэлэглах аян зарлагдлаа.

АВТО ЗАСВАРЫН САЛБАРТ АНХ УДАА – ПРИУС ЦЕНТР НЬ ISO9001:2015, ISO45001:2018 СТАНДАРТУУДЫГ АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЛЭЭ

Ногоон гэр бүлийн гишүүд маань “Улаанбаатар марафон-2025”-д 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо

Приус Центр МУГТ Т. Тулгад 100 сая төгрөгийн тэтгэлэг олгохоор боллоо

Приус Центр Юбикабтай хамтран ажиллахаар боллоо

“Ая тух-Авто засвар” концепцтой Хайбрид Авто Центр нээлтээ хийлээ

Хэрэглэгчийн апп татах

Сошиал хаяг

© 2026 Приус Центр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан