Приустэй алдарт аавуудад өвлийн хос дугуй бэлэглах аян зарлагдлаа.

Сүлжээ авто засварын төв ПРИУС ЦЕНТР-ээс жил бүр зохион байгуулдаг “УХААЛАГ ҮЙЛДЭЛ - БИДНИЙ ХЭВ МАЯГ” нийгмийн хариуцлагын кампанит ажил энэ жил ПРИУСТЭЙ АЛДАРТ ААВ-уудыг онцлон, 50 аавд ХОС ДУГУЙ бэлэглэхээр болжээ. Аянд оролцох аавуудыг ээжүүдийн тодорхойлох захидалд үндэслэн сонгох бөгөөд захидлыг дараах бүртгүүлэх холбоосоор дамжуулан илгээх юм байна. Аянд оролцох аавуудад тавигдах шаардлага:
14-өөс доош насны 4 хүүхэдтэй
Ээжүүдийн тодорхойлох захидал /ойрын хүний тодорхойлох захидлыг бүртгүүлэх холбоосоор дамжуулан илгээх/
Бүртгэлийг үнэн зөв, зааврын дагуу нухацтай бөглөх
Хэрвээ сонгогдсон тохиолдолд Приус Центрийн оффист хүрэлцэн ирж, нэгдсэн видео контентод оролцох боломжтой байх
Шалгаруулалт:
Бүртгэл 12 сарын 6 - 12 сарын 15 хооронд явагдаж, 12 сарын 17-нд 50 аавыг сонгоно.
Аавыг сонгохдоо тодорхойлох захидал болон хүүхдүүдээ хүргэдэг маршрутыг харгалзана. Тодорхойлох захидалд тухайн аавын 4 хүүхдээ өсгөж буй арга барилыг сайтар тусгах шаардлагатай.
Бүрэн Итгэл – Бидний Туршлага
Приус Центр
Бусад Мэдээ

.jpg%26width%3D400&w=3840&q=75)

.png%26width%3D400&w=3840&q=75)


.png%26width%3D400&w=3840&q=75)

.jpg%26width%3D400&w=3840&q=75)


.jpg%26width%3D400&w=3840&q=75)