Хайбрид автомашиндаа сэтгэл амар байх нөхцлийг бид бий болгоно.
Бидний тухай
Бид хосолсон хөдөлгүүрт автомашин тэр дундаа Prius маркийн автомашиныг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлж, зах зээлд таниулах ажлыг түүчээлэн, улмаар ПРИУС ЦЕНТР нэгдсэн үйлчилгээний төвийг байгуулан, автомашины импорт худалдаа, сэлбэг хэрэгсэл болон засвар үйлчилгээг нэг дор цогцлоосон анхдагч компани болсон юм. Улмаар приус автомашинд тулгардаг бүхий л хүндрэлийг шийдэхийн тулд хэрэглэгчиддээ тохирсон сервис үйлчилгээг жил бүр нэмэгдүүлсээр өдгөө 13 салбар 300 гаруй ажилчидтайгаар Улаанбаатар хотын 6 дүүрэгт үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байна.
Приус Центр нь “Хайбрид автомашиндаа сэтгэл амар байх нөхцлийг бий болгоно” эрхэм зорилготойгоор хайбрид автомашин эзэмшигч нартаа илүү тав тухтай, чанартай, найдвартай, шуурхай үйлчилгээ үзүүлэхийг зорин ажилладаг.
Бид 2011 оноос эхлэн хайбрид автомашины засвар үйлчилгээгээр дагнан ажиллаж, өндөр ур чадвартай инженер, засварчдаар багаа бүрдүүлэн, бүх төрлийн компьютер оношилгоо, засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхийн зэрэгцээ автын чиглэлээр мэргэжилтэн бэлддэг их , дээд сургууль, коллежуудтай хамтран ажиллаж залуу үеэ бэлтгэн, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар байна.
Эрхэм зорилго
Алсын хараа
Үнэт зүйл
Нэгдcэн менежментийн тогтолцооны бодлого
Таньд тустай
Хэрэгцээт холбоосууд
Prius Center @ 2025. All rights reserved