Приус Центр

Примарт

Засварүйлчилгээ

Брэнд

Зөвлөгөө

Түгээмэл асуулт хариулт

Үгүй ээ, энэ бол тоглоом биш. Машинаа цэвэрхэн байлгах нь сайхан харагдаад зогсохгүй, түлшинд хүртэл хэмнэлттэй гэдгийг мэдэх үү. Судалгаагаар өвлийн улиралд дундаж машин 28кг /эсвэл түүнээс их/ хөлдүү цас, мөс авч явдаг мөн автомашинаа угаалагсаны дараа заавал хаалгануудыг бүрэн хатаах шаардлагатай хатаалт дутуу хийлгэснээс болж хаалга хөлдөж нээгддэггүй.

Өөрийн болон бусдын аюулгүй байдлын үүднээс өвлийн цагт заавал өвлийн дугуй хэрэглэх хэрэгтэй. Болж өгвөл өвлийн цагт дугуйндаа хямд обуд суулгах нь зүгээр. Учир нь үйлдвэрийн OEM хөнгөн цагаан обуд нь өвлийн цагт замын давс болон элснээс болж их гэмтдэг ба энэ нь таны машины зах зээлийн үнэлгээнд лав таатай нөлөөтэй биш.

Хариулт: Рулын аппаратын дууг даруулж болно, гэхдээ машины аюулгүй ажиллагаа бүрэн алдагдаж осолд ороход бэлэн болно гэсэн үг юм. Хамгийн аюулгүй арга хэмжээ нь бол рулын апппаратыг солих юм.

Өвлийн улиралд машины агаар шүүгч маш их бохирддог. Агаар шүүгч цэвэр байх нь хөдөлгүүрт төдийгүй бусад эд ангийг хамгаалахад тустай. Агаар шүүгч цэвэр байснаар шатах процесс илүү зөв явагдаж, хөдөлгүүрийн тос илүү удаан задарч, хөдөлгүүрийн үрэлтийг бууруулахад нөлөөлдөг. Энэ бүгд нь мэдээж түлшний зарцуулалтыг хэмнэнэ. Агаар шүүгчийг жилд хоёр удаа солихыг зөвлөдөг.

Хөдөлгөөнд оролцож байхад антифриз буюу хөргөлтийн шингэний сав хагарсан тохиолдолд машинаа унтраах арга хэмжээ авах хэрэгтэй. Хөргөлтийн шингэн нь цахилгаан помпоор дамжин машин асаалттай үед сэлж хөргөж байдаг.

Хэрвээ хөргөлтийн шингэний сав цоороод хөргөлтийн шингэн асгарч удаан явбал цахилгаан помп болон цахилгаан мотор шатах аюултай

Цантсан хойно нь арилгаж байхаар, анхнаас нь цантахаас хамгаалах нь илүү дээр. Цанталтаас хамгаалаах хэд хэдэн арга бий.

  • Rain-X гэх мэт цантахаас хамгаалах шингэнийг салхины шилний дотор талд түрхэх. Гадна талаас нь цан, мөснөөс хамгаалагч түрхэх.

  • Машинаа гадаа хонуулдаг бол шилний бүтээлэг ашиглах

Хэрэглэгчийн апп татах

Сошиал хаяг

© 2026 Приус Центр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан