МОТОРЫН ТОС ШИРГЭДЭГ ҮҮ?
.png%26width%3D1000&w=3840&q=75)
Ахлах инженер Б. Мэнд-Амар зөвлөж байна.
Моторт 0w20 тос хийвэл хамгийн бага шатахуун зарцуулна гэж гарын авлага ном дээр зөвлөсөн байдаг. Энэ тос нь бусад 5W30, 10W30-г бодвол их шингэн. Prius маркийн автомашины моторт шингэн тос хийх хэрэгтэй. Учир нь машин асаалттай, "READY" гэдэг бичиг гарч ирж, ассан хэдий ч бензин мотор унтарсан үед тос доош тунасан байдаг. Харин бензин мотор асах үед тос хамгийн хурдан дээш гүйж тослох эд ангиа тослохгүй бол элэгдэлд орно.
Манай жолооч нар ийм зэрэглэлтэй тос хийхээр тос амархан ууршаад байна, шалтгаангүйгээр нэмүүлээд байна гэж их ярьдаг. Тос гоожсон, машин их хэмжээгээр халсан эсвэл гэмтсэн тохиолдолд тос багасдаг. Мөн мотор дотор тосыг хорогдуулахгүй (тос идүүлэхгүй) байх хуруувч резин, кольц гэсэн хоёр эд анги байдаг бөгөөд тэд муудвал тос нэмэх бас нэг шалтгаан үүснэ.
Очлуурыг авч үзэхэд үзүүр хэсгээрээ их хэмжээний нагар тогтсон шинж тэмдэгтэй байвал хуруувч резинийг солих шаардлагатай.
Мөн дээрхээс гадна РСѴ клапан бөглөрснөөс болж моторын тосыг сорох хоолой руу оруулаад свэчэг бохирдуулж, тос идүүлэх шалтгаан болдог. Тиймээс дээрх тохиолдлуудыг шалгаж үзэх хэрэгтэй.
