Приус Центр

Примарт

Засварүйлчилгээ

Брэнд

Зөвлөгөө

ABS ЯМАР ЗОРИУЛАЛТТАЙ ВЭ?

Инженер Б. Ган-Эрдэнэ
ABS ЯМАР ЗОРИУЛАЛТТАЙ ВЭ?

Инженер Б. Ган-Эрдэнэ зөвлөж байна.
ABS нь ANTI-LOCK BRAKE SYSTEM буюу халтиргааны эсрэг систем юм. Халтиргаа гулгаатай үед ABS компьютер дугуйн дээр байрлаж буй мэдрэгчүүдээс аль дугуй гулгаж тоормослогдож аль дугуй явж байгаа мэдээллийг хүлээн авч тоормосны төв цилиндрээс дугуйнд очих цилиндрийн шингэний даралтыг унагаж тоормосыг олон давтамжтайгаар автоматаар гишгэж суллах зарчмаар ажиллаж машины төвөөс зугтах хүчийг зогсоодог. Уламжлалт тоормосны систем дискийг тас зуурснаар машиныг жолоодох боломжгүй болгож бартаа, саадыг мөргөх эрсдэлүүдийг үүсгэдэг байсан. Харин ABS систем нь насосны даралтыг маш түргэн хугацаанд унагах замаар тоормосыг зууралттайгаар барьж машиныг жолоодох боломжийг олгодгоороо давуу талтай юм.

Иймд хэрэв таны автомашины ABS хэвийн биш байвал хянах дээр байгаа ABS чек асах бөгөөд цяаралтай мэргэжлийн байгууллагад хандаарай.

Хэрэглэгчийн апп татах

Сошиал хаяг

© 2026 Приус Центр. Бүх эрх хуулиар хамгаалагдсан