ХЭТ ӨНДӨР ӨНДӨРЛӨГӨӨНИЙ ЭРСДЭЛ

Ерөнхий инженер С. Цогтбаяр зөвлөж байна.
Өндөрлөгөө хийсэн машины тэнхлэг тохиргоо бүрэн хийгддэггүй. Үүнээс болж дугуйнд жигд бус элэгдэл үүснэ.
Суудлын машины хувьд хэт даацын пүрш хийснээс болж хойд пүршний суурь гагнаас элэгдэж тасрах магадлал өндөр байдаг.
Автомашины тэнцвэр муудаж хурдлах тусам илүү аюултай болж ирдэг. Хүндийн төв өөрчлөгдсөн учир хурдлах тусам тогтворгүй болж аюулд өртөмтгий болдог.
Даацын пүршиндээ найдаж ачаа хэтрүүлснээр бусад эд ангийн ашиглалтын хугацааг багасгадаг. Мөн даацын пүрш хийснээр машины тулк резинүүд хатуурч явдал илүү хатуу болж эхэлдэг.
Өндрийн түвшин жигд бус болсноор гэрлийн тусгал ч давхар өөрчлөгдөж бусад жолооч нарт төвөгтэй байдал үүсгэнэ.
Тогтворжилтын систем буруу ажиллах эрсдэлтэй. Иймд хэрвээ та автомашиндаа өндөрлөгөө хийлгэхээр зэхэж байвал мэргэжлийн хүнээр, мэргэжлийн тоног төхөөрөмжийг ашиглан хийлгэвэл эрсдэл багатай.
