САЛОНЫ АГААР ШҮҮГЧИЙГ ЯАГААД СОЛИХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Ахлах инженер Г. Машбат зөвлөж байна.
Салоны агаар шүүгчийг 10,000 км тутамд солихыг үйлдвэрлэгчээс зөвлөдөг боловч автомашиныг ямар нөхцөлд ашигласнаас шалтгаалан хугацаанаас нь өмнө солих шаардлагатай болдог. Тоосжилт ихтэй орчинд явах, шавар ус гатлах гэх мэт хүнд нөхцөлд явсны дараа салон шүүрийг тогтмол шалгахыг зөвлөж байна. Бохирдсон агаар шүүгч нь салон дахь агаарын эргэлтийг багасган агааржуулалтын системийг доголдуулдаг. Мөн салоны агаар шүүгчийн шүүх чанар муудсанаас бохир агаарыг автомашины салонд нэвтрүүлэн жолооч болон зорчигчийн амьсгалын эрхтэн системийг гэмтээж болзошгүй юм.
Салоны агаар шүүгчийг солиулсны үр дүнд салонд элдэв үнэр, бохирдол орж ирэхгүйгээс гадна паар кондейшны ажиллагаа хэвийн явагдана.
