Мэдээ

ТУРШЛАГА + СЭТГЭЛ ХАНАМЖ УРИАН ДОР АЖИЛЛАДАГ ПРИУС ЦЕНТРИЙН ШИНЭ САЛБАР НЭЭГДЛЭЭ

By April 12, 2019 No Comments

Дэлхий дахинд байгаль орчинд ээлтэй эко автомашины хэрэглээ өдрөөс өдөрт өсч буй энэ өдрүүдэд Приус центр нь Toyota Prius автомашин эзэмшигч хүн бүрийн очиж үйлчлүүлэх дуртай найдвартай газрын нэг хэдийнээ болсон билээ. Приус центр нь 2011 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж Toyota Prius буюу Hybrid машины цогц үйлчилгээг нэг дор бий болгосонооро онцлогтой. Тус төв өдгөө 150 гаруй мэргэшсэн инженер, засварчид, мэргэжлийн хамт олонтойгоор Приус автомашины сэлбэг хэрэгсэл, худалдаа, засвар үйлчилгээг үзүүлж байна. Тиймдээ ч халуун дулаан үйлчилгээгээ улам тэлж үйлчлүүлэгчиддээ ойртож ажиллахаар 7 дахь салбараа Амгаланд байрлах Оргил супермаркетын замын эсрэг талд нээлээ. Ингэснээр хотын зүүн бүсийн үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, дараалал багатай, түргэн шуурхай, тав тухтай орчинд үйлчилгээ авах боломжийг бий болгож байна. Приус Центр нь урин цагийг тохиолдуулан “Cэрүүн”, “Өндөр” гэсэн хоёр багц бүхий засвар үйлчилгээг үйлчлүүлэгч та бүхэндээ санал болгож байна. Үйлчлүүлэгч та бүхэн Амгаланд байрлах шинэ салбараар үйлчлүүлж автомашиныхаа урин цагийн засвар үйлчилгээг хийлгэхийг урьж байна.

Бүрэн итгэл – Бидний туршлага ПРИУС ЦЕНТР

 

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.