”Приус центр- миний амжилтын том гүүр болсон.
ОУХМ, Дэлхийн аварга, Азийн мөнгөн медальт тамирчин Д.Энх-ЭрдэнэБодибилдинг

Тамирчин хүн амжилт гаргана гэдэг амаргүй. Тэр дундаа Бодибилдингийн спорт бол хүнээс маш их тэсвэр, тэвчээр хүч шаарддаг спорт. Хүн түүнд үнэн сэтгэлээсээ дурлаж, бүх хүчээ зориулахад л амжилтын зах зухаас атгаж эхэлдэг. Би энэхүү спортод өөрийн амьдралаа зориулаад 18 жилийг ардаа үджээ. Өнөөдөр олж авсан энэ бүх амжилт нэр хүнд бол нэг өдөр л гэнэт олдсон зүйл биш. Олон жилийн тууштай хөдөлмөр, мөн олон сайхан спортод хайртай байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгээр энэ амжилт бий болсон байдаг. Миний хувьд анх 2015 онд Приус Центрийн захирал Лувсансамбуу ахтайгаа 5D клубт танилцаж хамтдаа бэлтгэл сургууль хийж эхэлсэн юм. Лувсансамбуу ах маань маш их хөдөлмөрч, бас бодибилдингийн спортыг дэмждэг, мөн өөрөө хичээллэдэг. Түүнээс хойш Приус Центр хэмээх энэ байгууллагаар овоглогдон энэ хүрлээ. Хамтарч ажилласан энэ үеэс эхлэн миний хувьд хамгийн өндөр амжилтуудаа гаргах үүд хаалга маань нээгдсэн билээ.

Должинсүрэнгийн Энх-Эрдэнэ: Түүний товч намтараас сонирхуулбал :
1980 онд Сэлэнгэ аймагт төрсөн
- 1997 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатарсумын 10 жилийн 3-р сургуулийг төгссөн.
- 2000-2004 онд МУБИС-ийн Биеийн Тамирын Дээд Сургуулийг Багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн
Бодибилдингийн спортоор гаргасан амжилтууд:
- 2004 он“Оюутны Мистер” МӨНГӨН МЕДАЛЬ
- 2005 он “Улаанбаатар хотын аварга”МӨНГӨН МЕДАЛЬ
- 2005 он “Хар ирвэс Классик”ХҮРЭЛ МЕДАЛЬ
- 2006 он “Улаанбаатар хотын аварга” АЛТАН МЕДАЛЬ, Үнэмлэхүй Аварга
- 2006 он “Монголын Мистер 2006”65кг МӨНГӨН МЕДАЛЬ
- 2007 он“Монголын Мистер 2007”65кгАЛТАН МЕДАЛЬ
- 2008 он “Монголын Мистер 2008”60кг МӨНГӨН МЕДАЛЬ
- 2008 он “Монголын 3 удаагийн Мистер Батсуурийн нэрэмжит тэмцээн”ХҮРЭЛ МЕДАЛЬ
- 2009 он “Монголын Мистер 2009”60кг ХҮРЭЛ МЕДАЛЬ
- 2010 он “Монголын Мистер 2010”60кг АЛТАН МЕДАЛЬ
- 2011он “Монголын Мистер 2011”60кг МӨНГӨН МЕДАЛЬ
- 2012 он “Монголын Мистер 2012”60кг МӨНГӨН МЕДАЛЬ
- 2014 он “Монголын Мистер 2014”60кг АЛТАН МЕДАЛЬ
- 2015 он “Монголын Мистер 2015”60кг АЛТАН МЕДАЛЬ
- 2016 он “Монголын Мистер 2016”70кг МӨНГӨН МЕДАЛЬ
- 2017он “Монголын Мистер 2017”70кг АЛТАН МЕДАЛЬ
- 2018 он “Монголын Мистер 2018” 70кг АЛТАН МЕДАЛЬ
- 2017 он “МОН-АЛТИУС ФЕРФЕКТ-КАП”тэмцээний Мэргэжлийн ангилалдАЛТАН МЕДАЛЬ
-
2018 оны Монголын мистер тэмцээн 70 кг алтан медаль2018 оны Мастер ангилалын чөлөөт бөхийн УАШТ 70 кг Алтан медаль2016, 2017 оны МБФХ-ны оны шилдэг тамирчин
- 2016он “Бодибилдинг, фитнесийн Ази Тивийн Аварга”шалгаруулах тэмцээнБутан-2016 MEN’S ATHLETIC PHYSIQUE ангилал 165+2 төрөлдМӨНГӨН МЕДАЛЬ
- 2016он“БОДИБИЛДИНГ, ФИТНЕСИЙН ДЭЛХИЙН АВАРГА”шалгаруулах тэмцээн Тайланд-Паттая хот MEN’S ATHLETIC PHYSIQUE ангилал 170+2 төрөлдТОП5-р байр
2017 он “БОДИБИЛДИНГ, ФИТНЕСИЙН ДЭЛХИЙН АВАРГА”шалгаруулах тэмцээнУлаанбаатар-2017 MEN’S ATHLETIC PHYSIQUE ангилал 160+2 төрөлд
Тамирчиндаа спортын өндөр амжилт хүсэе!

