Мэдээ

ПРИУС МАШИН ХОЖСОН АЗТАН

By July 24, 2018 No Comments

Приус центр 2017 оны 10 сараас 2018 оны 2 сар хүртэл нийт 4 сарын турш “20000 төгрөг – 1 сугалаа” урамшуулалт худалдааг амжилттай зохион байгууллаа.

Үүнд:

Супер шагнал Тоёота Приус 30 машин -1 хүн.

“Григорий авто үйлдвэр”-ийн зориулалтын өндөрлөгөө хийлгэх эрх-30 хүн,

Тос масло солиулах эрх – 30 хүн , нийт 61 хүн азтан боллоо.

Супер шагнал болох Приус 30 автомашины эзэнээр Дорждагва овогтой Хашбаатар хэмээх залуу тодров.

Яг тухайн тохирол Драгон-Приус центрт Facebook LIVE -р шууд явагдах мөчид азтан  хотоос гадагшаа байж таарсан бөгөөд утас нь холбогдохгүй байв. Ийнхүү тэрээр хотод ирэхэд тохирлыг үзсэн таньдаг найз нөхөд мөн манай компаний зүгээс түүний утсанд маш олон дуудлага мөн баяр хүргэсэн мессеж хараад нүдэндээ итгээгүй гэдгээ тэрээр ярьсан юм.

Түүнийг ийнхүү азтан болгосон хүү бол сугалааны тохирлыг аав ээжийнхээ хамт үзэхээр ирсэн хамгийн бяцхан хүүхэд  Г. Орхон байлаа.

Приус центрийг сонгон үйлчлүүлдэг нийт үйлчлүүлэгчиддээ баярлалаа.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.