Монгол Солонгосын Политехникийн Коллеж нь 2017 оноос Priuscenter-тэй хамтын ажиллагааг эхлүүлэх болсон бөгөөд энэхүү хүрээнд автомашины улсын уралдааныг амжилттай хамтран зохион байгууллаа

Монгол-Солонгосын Политехник Коллежийн нэрэмжит “Автомашины засварчин” мэргэжлийн улсын уралдаанд хот хөдөөгийн нийт 13 МСҮТ, Политехник Коллежиудын 65 суралцагч оролцсон уралдаан 2018 оны

05-р сарын 03-нд амжилттай зохион байгуулагдаж явагдлаа.

Тус уралдаанд:

1-р байранд Монгол-Солонгосын Политехник Коллежийн суралцагчид
2-р байранд Төв Баянчандмань МСҮТөвийн суралцагчид
3-р байранд Техник Технологийн Политехник Коллежийн суралцагчид
Шилдэг засварчингаар Донбоско МСҮТөвийн суралцагч Н.Түвшинтөгс
Шилдэг бүтээлээр Үйлдвэр Урлалын Политехник Коллежийн бүтээл тус тус шалгарлаа.

Уг уралдааныг Ерөнхий ивээн тэтгэгч, зохион байгуулагчаар оролцсон “Монголын Автомашины Дистрибьюторуудын Ассоциаци” ТББ байгууллагын хамт олон, мөн ивээн тэтгэгч байгууллагаар оролцсон “Цукуба” ХХК буюу Piuscenter – н хамт олонд сургуулийнхаа нэрийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн байна. Энэхүү уралдаанд оролцсон нийт багш, оюутнууддаа Приус Центрийн зүгээс амжилтыг хүсэн ерөөе.

Дараагийн зөвлөмж

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.