1. Яагаад өндөрлөх шаардлагатай вэ?

Монгол улсын авто замын сүлжээний нийт урт 2016 оны байдлаар 49695 км урт, үүнээс хатуу хучилттай зам нь 7456 км урт, хайрган хучилттэй замын урт 1696 км, сайжруулсан хөрсөн замын урт 972, ердийн хөрсөн замын урт 39569 км урт байна. Үүнээс үзвэл манай орны нийт замын ердөө 15% нь хатуу хучилттай авто зам эзлэж байна. Үлдсэн 85% нь шороон зам бөгөөд энэ нь суудлын жижиг автомашинуудын эвдрэл, гэмтэл, эдэлгээ зэрэгт зохих хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж байдаг. Ялангуяа хамгийн өргөн хэрэглэж буй приус автомашины хувьд хөдөө орон нутаг руу явахад багагүй бэрхшээл тулгардаг. Иймд приус автомашиныг Монгол орны нөхцөлд өндөрлөх хэрэгцээ их байна.

2. Манайд хэрхэн өндөрлөж байна вэ?

Аливаа зүйлд стандарт гэж байдаг. Гэвч Монголчуудын дунд “монголчлох” гэсэн арга, ухаан их түгээмэл байдаг. Энэхүү дадал нь зарим зүйлд сөргөөр нөлөөлөх явдал гардаг. Ялангуяа манайхны дунд приус автомашиныг “монголчлох” аргаар буюу стандарт бус өндөрлөгөөгөөр өндөрлөснөөс болж нэлээд асуудал дагуулдаг. Манайд приус машиныг дараах байдлаар өндөрлөж байна.

Үүнд:

  • Пүршээр өндөрлөх: Тухайн автомашины аюулгүйн стандартыг алдагдуулна. Аливаа автомашин үйлдвэрээс гарахдаа боломжит хамгийн өндөр байдлаар хийгдсэн байдаг. Иймд пүршээр өндөрлөснөөр хурдтай явах үед хүндийн төв өөрчлөгдөж аюултай нөхцөл үүсгэдэг. Мөн автомашины амортизаторын үйл ажиллагааг алдагдуулж, салонд хурдан хугацаанд дуу оруулах сул талтай.
  • Дугуйгаар өндөрлөх: Хурдны хайрцгийн заалт буруу ажилладаг. Мөн эргэлт хийх үед дугуй хавирах, хүндийн төв өөрчлөгдөж аюултай нөхцөл үүсдэг.
  • Хайлшаар өндөрлөх: Ачаалал даах чадвар өндөр боловч хэт хатуу болж автомашины явах эд ангид сөрөг нөлөө үзүүлнэ.
  • Резинээр өндөрлөх: Манайд хамгийн түгээмэл хийгдэж буй өндөрлөгөө. Тээшний хэсэгт дуу оруулах, мөн амархан элэгдэж, автомашины явах эд ангид сөрөг нөлөө үзүүнэ
  1. ОУ-ын стандартын пластик өндөрлөгөө

“Priuscenter” нь ОХУ-ын Новосибирск хотын “Григорий-авто” үйлдвэрийн ОУ-ын стандарт бүхий пластик өндөрлөгөөг албан ёсоор оруулж ирж байна. Энэхүү пластик өндөрлөгөө нь нанотехнологиор хийгдсэн бөгөөд бяцарч хугарахгүй, хөлдөж хагарахгүй мөн автомашины явах эд ангид ямар нэгэн сөрөг нөлөөгүй, Европ руу гаргадаг, ОУ-ын стандарт бүхий өндөрлөгөө юм.

  1. “Григорий-авто” үйлдвэрийн тухай товчхон

ОХУ-ын Новосибирск хотын “Григорий-авто” үйлдвэр нь 1993 оноос хойш тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Мөн тус үйлдвэр нь бүх төрлийн автомашины өндөрлөгөөг үйлдвэрлэн борлуулж байна. Үүнд: Японы Toyota, Subaru, Honda, Nissan, Suzuki, Mitsubishi, Daihatsu, Mazda, Германы Audi, BMW, Volkswagen, АНУ-ын Chevrolet, Ford, Jeep, Dodge, БНСУ-ын Hyundai, Kia, Daewoo, SsangYong, Францын Citroen, Италийн Fiat, Чехийн Skoda, Испаний SEAT үйлдвэрийн автомашинуудад зориулагдсан ОУ-ын стандарт өндөрлөгөө юм. “Григорий-авто” үйлдвэрийн ОУ-ын стандарт өндөрлөгөөг Монголд албан ёсны эрхтэйгээр зөвхөн “Priuscenter” оруулж ирж байна.

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.