Приус Центр нь авто машины засвар үйлчилгээний чиглэлд үйл ажиллагаа эрхлэн явуулдаг ба бидний үйл ажиллагааны цар хүрээ жилээс жилд улам өргөжин тэлсээр байна. Манай байгууллагын ололт, амжилт бүхэн нийт ажилтан албан хаагчдийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүн юм. Бид амжилтаа улам бататган эрч хүчтэй, зөв хандлагатай, мэргэжлийн ур чадвар бүхий бүтээмж өндөртэй хамт олон болохын төлөө хичээн ажиллаж байна.

  • Албан тушаал ахих, өсөн дэвших ижил тэгш боломж
  • Өрсөлдөхүйц цалин, шагнал урамшуулал
  • Шинийг сурах боломж
  • Ажлын бүрэн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй
  • Ажилтандаа зориулсан нийгмийн халамж, тэтгэмж, соёлын хөтөлбөрүүдэд хамрагдах /Эрүүл мэндийн хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл, фитнессийн хөнгөлөлт/ бүрэн боломжтой
  • Туршлагагүй, шинэ төгсөгч байсан ч бид таныг сургаж авна

Бид танд цалингаас гадна дараах боломжуудыг олгодог

  • Тэтгэмж тусламж:

Ажилтныхаа нийгмийн асуудалд анхааран гэр бүлээ батлуулсан, шинэ хүүхэдтэй болсон, гэнэтийн осол, ар гэрийн гачигдал гэх зэрэг амьдралын баяр, гуниг тохиосон мөчүүдэд нь хамтдаа байж мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.

  • Спорт:

Ажилтнуудынхаа чөлөөт цаг, хамт олны эв нэгдэлийг бататгах үүднээс жил бүр нийт салбар хооронд сагсан бөмбөгийн тэмцээн, буухиа тэмцээн зэргийг зохион байгуулдаг. Мөн спорт заал болон фитнесс төвүүдтэй хамтран ажиллаж хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлдэг.

  • Шинэ санаа санаачлагыг бүрэн дэмждэг:

Ажилтнуудынхаа гаргасан шинэ санаа, санаачлагыг үргэлж дэмжин мөнгөн урамшуулал олгох боломжийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулсан байдаг.

  • Мэргэжлийн зэрэг нэмэх:

Хамтран ажилладаг МСҮТ-үүдтэй хамтран ажилчдынхаа мэргэжлийн зэргийг нэмэх, сургалтанд хамруулах ажлыг зохион байгуулдаг.

  • Шагнал урамшуулал:

Бид ажилчдаа байнга дэмжиж, урамшуулах үүднээс сар бүр шилдэг засварчин, улирал жил бүрийн эцсээр оны шилдэг ажилтан албан хаагчдаа тодруулж “Гадаад аялах эрхийн бичиг”, “Мөнгөн урамшуулал”, “Одон медаль”-аар шагнадаг.

  • Автомашины зээл, цалингийн зээл:

Бид байгууллагадаа хувь нэмрээ сайн оруулж байгаа сайн ажилчиддаа хөнгөлөлттэй үнээр автомашин худалдан авах боломж, урьдчилгаа төлбөргүй зээлд хамрагдах боломжоор үргэлж хангаж ажилладаг.

  • Эрүүл мэнд:

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарах үүднээс жил бүр эмнэлэгийн урьдчилан сэргийлэх үзлэг эсвэл хамрагдах шаардлагатай байгаа шинжилгээ вакцинд эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран үнэ төлбөргүй хамруулдаг.

Сонгон шалгаруулалтын үе шат

1.Анкет хүлээн авах /Цаасаар болон онлайнаар/

2. Анкетыг шалгаруулах

3. Тэнцсэн анкетыг ярилцлаганд урих

4. Шаардлагатай тохиолдолд шалгалт, тест авах

5. Шийдвэрлэх ярилцлага

6. Ажлын санал тавих